Өнөөдрийн онч үгс

Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.

Сократ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн.

Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээн тун хийж эхэлсэн гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм.

Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэн өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой аж.

 

“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-наас олгох ажээ. Ингэхдээ иргэдийн халамж авах хүсэлтийг цахимаар авч, дансаар нь олгох юм байна.

Иргэд бүртгүүлэхийн тулд халамжийн үйлчилгээний төвүүдэд заавал биечлэн очих шаардлагагүй, EHALAMJ.MN сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд, тэтгэмж авах хүсэлтээ гаргана.

Одоогийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байгааг аж.